Чиг үүргийн шинжилгээ болон гүйцэтгэлийн удирдлагын системийн талаар мэдээлэл өглөө

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж буй “Төрийн болон орон нутгийн өмчийн тайлан нэгтгэх улсын үзлэг, тооллогын сургалт”-ын

👉Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж буй “Төрийн болон орон нутгийн өмчийн тайлан нэгтгэх улсын үзлэг, тооллогын сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр орон нутгийн өмчийн харилцааны асуудал хариуцсан төлөөлөл болон холбогдох албан хаагчдад Захиргаа, удирдлагын хэлтсээс мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

✍️Тус хэлтсийн дарга Н.Ганболд болон Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Дагиймаа нар Засгийн газрын 2026 оны 119 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж буй чиг үүргийн шинжилгээний маягтыг бөглөх аргачлал, албан тушаалын тодорхойлолтын талаар мэдээлэл танилцуулж, мөн төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн системийн ерөнхий ойлголт болон системд мэдээлэл хэрхэн оруулах талаар тайлбар хийв.

👉Сургалтын төгсгөлд оролцогчдын асуултад хариулт өгч, холбогдох арга зүйн зөвлөмж өгсөн юм.