Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 ц
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минут |
| Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Улсын нэгдүгээр төв эмнэлэг 5 давхарт 510 тоот. |
| Материал нээх хугацаа, хаяг байршил | Улсын нэгдүгээр төв эмнэлэг 4 давхарт хурлын заал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 2210м2 талбай бүхий 170 автомашины гадна болон дотор зогсоолын талбайн түрээсийн доод үнэ 10,000 /арван мянган/ төгрөг болно. |
| Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Шаардлагатай- Авто зам, замын байгууламжийг засварлах, арчлахүйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (энэ нь гаднаболон дотор авто зогсоолын эвдрэл гэмтэл засварлахбайнгын арчлалт хамгаалалтын үйлчилгээ хийх,тэмдэг тэмдгэлгээ стандартын дагуу байршуулах гэхмэт.) |
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна. |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан байхАвтомашины нийтийн эзэмшлийн болон хувийн эзэмшлийн зогсоол түрээсээр ажлуулж байсан туршлагтай байх (автомашины зогсоолын чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, нотлох баримт, түрээсийн гэрээний хуулбар,) ирүүлэх;Санхүүгийн чадварыг нотлох баримт: Татварын өр төлбөргүй байх. /etax.mta.mn/Нийгмийн даатгал өргүй байх /E-mongolia лавлагаа/;Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бусдад өр төлбөргүй тодорхойлолт; /E-mongolia лавлагаа/;2024, 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан,НӨАТ төлөгчийн цахим лавлагаа;Ажиллах хүчний мэдээлэл;Түрээслэх үнийн санал;Тохижуулалт буюу өөрсдийн хөрөнгөөр зогсоолын программ хангамж, хаалт, тэмдэг тэмдэглэгээ, хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө; Авто зогсоолын хяналтын камер суурилуулах талаар мэдээлэл, танилцуулга, тэдгээрийн техникийн тодорхойлолт; (зогсоолын талбайг бүрэн хамарсан хяналтын камерын системийг суурилуулж, аюулгүй байдлыг хангах)Авто зогсоолын өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хийх талаар мэдээлэл, танилцуулга, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт;Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлын товч төсөл, танилцуулга |
- Нэмэлт шаардлага:
- Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх,
- Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд түрээсийн гэрээг байгуулан ажиллах
- Гадна талд харуулын байрыг шинээр бий болгох, /Тухайн цэгт ажиллах ажилтанд аюулгүй ажиллагаа, тохь тухтай байдлыг хангах/ Интернэт сүлжээ татах.
- Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын ажил хариуцах;
- Гамшгийн ослын үеийн бэлэн байдал болон Онцгой байдлын албанаас зохион байгуулсан ажил арга хэмжээнд талбай чөлөөлөхийг хариуцах;
- Тендерт шалгарч гэрээ байгуулсан тохиолдолд тухайн обьекод хийсэн хөрөнгө оруулалт нь түрээслэгч байгууллагын өмч болоход татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.
- Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 95949909 утсаар авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо С.Зоригийн гудамж эмнэлгийн төв байр
