ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

            Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат б

            Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

            Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

            1.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

            2.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;

            3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

4.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

5.Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

6.Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

            7.Компанитай аливаа бизнесийн холбоогүй;

            8.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;

            9. Цахилгаан, эрчим хүч /0713/, эсхүл санхүү /0412/, эдийн засаг /0311/, нягтлан бодох бүртгэл /0411/, эрх зүйч мэргэжилтэй /0421/ байх.

            Бүрдүүлэх материал:

            1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; /Аль компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшиж буйг хүсэлтэд тодорхой тусгах/;

            2.Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;

            3.2024, 2025 онуудын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; /e-mongolia/

            4.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт; /e-mongolia/ 

5.Боловсролын дипломын хуулбар;

            6.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл лавлагаа; /e-mongolia/

            7.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

            Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны Гэрээ, эрх зүйн газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Урангоо /51267069/ хүлээн авна.

            Анхаарах зүйлс:

            1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд нэр дэвшиж байгаа компанийн нэр, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг гаргацтай бичих;

            2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.

            3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

            4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

            5.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2 хүртэлх компанид тус тусад нь гаргаж болно.

            Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны Гэрээ, эрх зүйн газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн (Б.Урангоо)-ээс авна уу. Холбоо барих дугаар 51-267069.

Хавсралт

           ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ

КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 

1.“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК “Дулааны цахилгаан станц-3” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
2.“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК “Амгалан дулааны станц” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
3.“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
4.“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
5.“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Багануурын дулааны станц” ТӨХК “Налайхын дулааны станц” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
6.“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
7.“Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Тайшир-Ногоон эрчим” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
8.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
9.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
10.“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
11.“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
12.“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
13.“Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК “Ховдын дулааны станц” ТӨХК “Улаангомын дулааны цахилгаан станц-2” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
14.“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК “Дулаан шарын гол” ТӨХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3
15.“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХКТөлөөлөн удирдах зөвлөл Хараат бус-3

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

2026 он