НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолын дагуу Капитал банк ХХК-ийн дэмжих сангийн өр ав

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолын дагуу Капитал банк ХХК-ийн дэмжих сангийн өр авлагыг барагдуулах зорилгоор тээврийн хэрэгслийг худалдан борлуулах нээлттэй дуудлага худалдаагаар шийдвэрлэв.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Автомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаарХудалдах доод үнэДэнчингийн хэмжээ
Суудлын автомашин, Марк:Toyota, Alphard-H20 Улсын дугаар:89-85 УНП Арлын дугаар: ANH258028543 Үйлдвэрлэсэн он: 2011 Өнгө: Мөнгөлөг36,550,000 төгрөг (Гучин зургаа сая таван зуун тавин мянган төгрөг)7,310,000 төгрөг (Долоон сая гурван зуун арван мянган төгрөг)

Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Дуудлага худалдаа 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 11 цагт Хан-Уул дүүрэг 20-р хороо Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 3 давхарын хурлын танхимд болно.

Ялсан этгээдийг тогтоох журам: Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Дэнчин байршуулах данс: Хөдөлмөр, халамжийн үйчилгээний ерөнхий газар Төрийн захиргаа, санхүү удирдлагын газар 6 давхарт 603 тоот Нярав Д.Цэрэн-Очирт /Холбогдох дугаар 95113471/ тушаах.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Дуудлага худалдааны ялагчтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажлын гурав хоногийн дотор “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх: Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчигээний ерөнхий газрын 601 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь

  • Зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт;
  • Дэнчин /доод үнийн 20 хувь/ төлснийг нотлох тамгатай баримтын эх хувь;
  • Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /эх хувь/ зэрэг баримтаас бүрдэнэ.

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Хөдөлмөр, халамжийн үйлчигээний ерөнхий газар” Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 95113471, 88024144, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 77771220-7 дугаар утсаар авна уу.

Дуудлагын худалдааны журам, оролцох хүсэлтийн маягтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 6 давхарын 601 тоот өрөөнөөс ирж авна уу. Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР