Ёс зүйн нөлөөллийн “Хүндэлье, энэрье” сарын аянд нэгдэж байна

Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодло

Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус аянд нэгдэж байна.
Энэхүү аян нь ажлын орчин, гэр бүл, найз нөхдөө хүндэтгэх, эелдэг найрсаг харилцааг бий болгох, дэмжих, урамшуулах соёлыг ажил, хамтын орчиндоо төлөвшүүлэхэд чиглэсэн.
“Хүндэлье”-Тусалж дэмжих, өгөөмөр сэтгэлээр хүндэтгэх, 
“Энэрье”-Энэрэн хайрлах, өршөөх, ууч сэтгэлээр хандах,

Бид хамтдаа ёс зүйн манлайллыг төлөвшүүлж, итгэл төрүүлэх төрийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана.
Аянд идэвхтэй оролцож, хүнлэг, хүндэтгэлтэй, энэрэнгүй соёлыг түгээцгээе!

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

2025 он 11 дүгээр сар