Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг сонгон шалгаруулах урилга

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгж

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны Шилэн дансны үйл ажиллагаанд үнэ төлбөргүй олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах шаардлага

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон , албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон , албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаагүй;
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон ,, албан тушаалтнаас сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл
    сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хэлбэр

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Шилэн дансаны мэдээлэлд  Шилэн дансны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд  дүн шинжилгээ хийж тайлан, дүгнэлт, санал зөвлөмж гаргах.

Шаардагдах баримт бичиг: (PDF хэлбэрээр ирүүлэх)

  • Хүсэлт
  • Улсын бүртгэлийн мэдээлэл (хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл e-mongolia лавлагаа, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар)
  • Үйл ажиллагаа, мэргэшсэн байдлын танилцуулга

Үүнд:

  • иргэн, хуулийн этгээдийн танилцуулга
  • үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт
  • харилцах утас, мэйл, үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хаягыг заавал тусгах. иргэний хувьд оршин суугаа газрын хаяг
  • олон нийтийн хяналт хэрэгжүүлэгчээр сонгон шалгарч, ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно (гэрээгээр нотолно)

Хамтарч ажиллахыг сонирхсон этгээд холбогдох мэдээллийг

sarantsetseg@pcsp.gov.mn хаягаар 2025 оны  11 дүгээр сарын 28 -ны

өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбогдох утас: 51-261203, 99104402, 99198710