Засгийн газрын 2024 оны 152 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 д
Засгийн газрын 2024 оны 152 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, улсын бүртгэлийн Э-2204900133 дугаартай 8190.0 м² газар эзэмших эрх бүхий агуулах, аж ахуйн зориулалттай барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг шинэчлэн тогтоож, дахин зарлахаар шийдвэрлэсэн болно.
Нээлттэй дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Нээлттэй дуудлага худалдаа 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд болно.
Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ:
Д/д | Хөрөнгийн нэр | Байршил | Ашиглалтад орон он | Хэмжих нэгж | хэмжээ | Худалдах доод үнэ /төгрөгөөр/ | Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ /доод үнийн 20 хувь/ |
1 | Газар эзэмших эрх бүхий агуулах, аж ахуйн зориулалттай барилга, байгууламж | Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо | 2015 | м.кв | 8190 | 1,099,217,920.00 | 219,843.584.00 |
Ялсан этгээдийг тогтоох журам: Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Нээлттэй дуудлага худалдааны ялагчтай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажлын гурав хоногийн дотор “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Товч танилцуулга: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Э-2204900133 дугаартай, 8190 м.кв газар эзэмших эрх бүхий агуулах, аж ахуйн зориулалттай барилга, байгууламж.
Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх:
1.Нээлттэй дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 224 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцагт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
2.Нээлттэй дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь:
- зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт;
- дэнчин /доод үнийн 20 хувь/ төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь;
- нээлттэй дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл;
- иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
- иргэний үнэмлэх /эх хувь/ зэрэг баримтаас бүрдэнэ.
Дэнчин байршуулах данс: Төрийн сан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 100900008354 тоот данс /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар: 6098169/
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам” Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг Хөдөө аж ахуйн яамны 90099900, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 267600 дугаар утсаар авна уу.
Дуудлагын худалдааны журам, оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын https://pcsp.gov.mn/?page_id=4746 веб хуудаснаас эсвэл 224 тоот өрөөнөөс ирж авна уу.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР