Төрийн албаны өдөр тохиож байна

Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуулийн дагуу Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр

Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуулийн дагуу Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж байсан ба энэхүү өдрийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор Төрийн албаны өдөр болгон тогтоосон.  

Төрийн албаны зөвлөл үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн Ядамсүрэнгийн Эрдэнэбаатарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төрийн жинхэнэ албан хаагчийн тоог нэмсэн баярт үйл явдал боллоо.

Мөн энэхүү тэмдэглэлт өдөр Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Цэнддаваагийн Баяр-Эрдэнэ, тус хэлтсийн Удирдлага төлөөллийн албаны дарга Вандангийн Дарханбаатар, Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Эрдэнийн Ганчимэг нар “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнууллаа.  

Монгол төрийн албанд чин сэтгэл, халуун зүтгэлээр зүтгэж, төрийн албаны түүхийг бүтээлцэж буй нийт төрийн албан хаагч та бүхэндээ “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийн мэндийг хүргэе.

ТӨР ТҮВШИН, ТҮМЭН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ