Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 203 дугаар тогтоолын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлгийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 203 дугаар тогтоолын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлгийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй Toyota Hiace маркийн TRH2260004247 арлын дугаартай, 03-14 УНВ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр | Нээлттэй | |||
Гэрээний зүйл | Худалдах хөрөнгийн гарал үүсэл, ашигласан хугацаа, марк, техникийн үзүүлэлт, улсын бүртгэлийн дугаар, төлөв байдал, товч танилцуулга | |||
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2025 оны 07 дугаар сарын 09 -ны өдрийн 11 цагт | |||
Дуудлагын худалдаа болох газар | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдмийн өргөөнд | |||
Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ | ||||
№ | Автомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар | Ашиглалтад орсон огноо | Худалдах доод үнэ/төгрөгөөр/ | Дэнчингийн хэмжээ /доод үнийн 25%/ |
1 | Тоуota Hiace маркийн, 0314 УНВ улсын дугаартай | 2017.06.02 | 10,000,000.00 | 2,500,000.00 |
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна | |||
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг тухайн өдөрт нь байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. | |||
Дэнчинг байршуулах данс | Хүлээн авагч хуулийн этгээд: УГТЭ Дансны дугаар: Бэлнээр, Лавлагаа төвийн 1 давхарт 109тоот кассын няравт тушаах |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 07 дугаар сарын 09 -ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл Өргөтгөлийн 2 давхарт Эмнэлгийн захиргааны 204 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ард Аюушийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг УГТЭ-ийн Инженер техник аж ахуйн албаны мэргэжилтэн С.Эрдэнэбаатараас (утасны дугаар 88028912) авна уу.