Сонгон шалгаруулалтын нэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 5 давхарт Цайны газрын зориулалттай талбай
- Сонгон шалгаруулалтын нэр
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 5 давхарт Цайны газрын зориулалттай талбай түрээслэн ажиллуулах чиглэлээр түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэргийн ажилтанд битүүмжилэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, томьёог хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
- Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/д | Түрээслэх талбайн зориулалт | Байршил | Талбайн хэмжээ | Талбайн түрээсийн сарын доод үнэ /1 м.кв/ |
1 | Цайны газар (тоног төхөөрөмжгүй) | ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 5 давхарт байрлах 120м.кв Цайны газрын зориулалттай талбай /Тоног төхөөрөмжгүй, өөрсдийн тоног төхөөрөмжийг авчрах/ Тус төвийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр, түргэн шуурхай чанартай, эрүүл халуун хоол цайгаар үйлчлэх. | 120 м.кв | 25,000 |
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг хүртэл |
Материал хүлээн авах хаяг | БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэрэг |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минут, БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, хурлын зааланд нээнэ |
Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигдана | Татварын өр төлбөргүй байх (Татварын тодорхойлолт etax.mta.mn)Нэр төрөл, цэс, /меню/ бүтээгдэхүүний борлуулах үнийг дэлгэрэнгүй ирүүлнэ.Хоолны газрын нийтлэг журмыг чандлан дагаж мөрдөж ажиллах талаар албан бичиг ирүүлэх.Нийтийн хоолны газарт ажиллах ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх.Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна. (нотлох дансны хуулганы үлдэгдэл эсвэл зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх)Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ. |
Оролцогчдын Бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт, өмнөх харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамт/Санхүүгийн чадварыг нотлох сүүлийн 1 жилийн хураангуй дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэртэйг нотлох баримт, 2023, 2024 оны санхүүгийн аудитлагдсан тайлан ирүүлэхШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа тодорхойлолтАжил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх /E-mongolia лавлагаа/; Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэх Түрээслэх эд хөрөнгийн цаашдын ашиглалт, хамгаалалт, хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэх Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэхОйр орчмын талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцаж ажиллах. Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөг тушаасан баримт хавсаргах / MN180090 100 9000 200 15 ЭХЭМҮТөв/ |
- Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай̆ гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ.
Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг̆г сонгон шалгаруулна.
- Мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч ЭХЭМҮТ дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99072588, 99182126 утсаар болон www.ehemut.mn, www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.