2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хэргийг монгол бичгээр хослуулан хөтөлж эхлэхтэй уялдуулж 2020 оны 3 дугаар сарын 18-нд монгол би
2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хэргийг монгол бичгээр хослуулан хөтөлж эхлэхтэй уялдуулж 2020 оны 3 дугаар сарын 18-нд монгол бичгийн үндсний хөтөлбөр-3 батлагдаж төрийн бүх байгууллагыг монгол бичигт суралцахыг уриалж монгол бичгийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг Хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнгээс зохион байгуулж буй юм.

Тус байгууллагын зөвлөх багш хэл шинжлэлийн магистр Б. Амгалан уг хөтөлбөрийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад монгол бичгийн дунд шатны 30 цагийн сургалтыг цахимаар заасан бөгөөд амжилттай суралцсан албан хаагчдад өнөөдөр /2025.05.20 өдөр/ гэрчилгээ гардуулав.

