Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн г
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрчист Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 (гурав) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалт нь 1) Материалын бүрдэл шалгах 2) Нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх 3) Ярилцлага гэсэн 3 үе шаттай явагдана
А. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ХУУЛЬ ТОГТООМЖООР ТАВИГДДАГ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компани эсхүл түүний хараат, охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
- Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүлээгээгүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
- Тухайн салбарын төрийн өмчит болон хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх.
Б. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
- Зам, тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, логистик, санхүү, эдийн засаг, хууль, бизнесийн удирдлагын аль нэг чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Тус чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, эсхүл сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай /үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагаар ажилласан/;
- Компани болон хувьцаа эзэмшигчээс нөлөөлж болох ажил хэргийн болон хувийн харилцаа холбоогүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
- Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, эсхүл ажилладаггүй;
- Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, олон улсын худалдаа, эрсдэлийн удирдлага, аудит, комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, байгаль орчин, ногоон хөгжил, манлайлал, төслийн удирдлагын чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай байх;
- Бүтээлч идэвхтэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх;
Давуу тал болох шалгуурууд (зайлшгүй биш)
- Олон улсын туршлага – олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалт, банк, санхүү, хөрөнгийн удирдлага, аудитын компанид ажиллаж байсан туршлагатай;
- Менежмент, эдийн засгийн чиглэл – үнэт цаас, хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй;
- Санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн чиглэл – Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх эсхүл татварын мэргэшсэн зөвлөхийн, аудиторын эрхтэй;
- Хууль, эрх зүйн чиглэл – хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, компани, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйгээр мэргэшсэн, хуулийн этгээдэд удирдах албан тушаалд ажилласан туршлагатай;
Төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан болон төрийн худалдан авах ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно.
НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/;
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
- Холбогдох хууль тогтоомж болон нэр дэвшигчид тавигдаж байгаа нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР, ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:30 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9-р байр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 216б тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Эрчист Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Засаглал, нэр дэвшүүлэх түр хороонд гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Нэмэлт мэдээллийг 267000 дугаарын утаснаас авна уу.
ЭРЧИСТ МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО
2025 он