Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн Банктай хийсэн хэлэлцээрийн хүрээнд тус банк, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн Банктай хийсэн хэлэлцээрийн хүрээнд тус банк, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран Баялагийн сангийн хэрэгжилт, төрийн өмчийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх техникийн туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Азийн хөгжлийн банкны Төрийн удирдлага, засаглалын албаны ахлах мэргэжилтэн ноён Маттью Ходж, Төрийн өмчит компанийн шинэчлэл, засаглалын олон улсын зөвлөх ноён Кристофер Рассел тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд манай улсын төрийн өмчит компаниудын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, төрийн өмчит компанийн шинэчлэлийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Мөн талууд төрийн өмчит компанийн хууль эрх зүйн орчны шинэчлэл, үндсэн чиглэлд зөвлөмж өгөх, өмчийн салбарын ажилчдыг чадавхжуулах асуудал, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийг ашиглалтад хүлээн авахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг тус банкнаас хэрэгжүүлж байгаа техникийн туслалцааны төслийн ажлын төлөвлөгөөнд тусгах талаарх саналаа боловсруулан хамтран ажиллахаар тогтов.