Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 616 дугаар тогтоол, 2022 оны 498 дугаар тогтоолоор дараах автомашиныг дуудлагын гуравдах худалда

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 616 дугаар тогтоол, 2022 оны 498 дугаар тогтоолоор дараах автомашиныг дуудлагын гуравдах худалдаагаар худалдахаар шийдвэрлэв. Үүнд:

Автомашины марк, улсын дугаар, зориулалтҮйлдвэрлэсэн онНийт гүйлт, кмХудалдах доод үнэ, төгрөг 
1Верна аксент маркий, суудлын зориулалттай, УНЧ-9413 улсын дугаартай, KMHCG41GPXU035367 арлын дугаа ртай1999   251333500,000.00
2Соната маркий, суудлын зориулалттай, УНИ-7766 улсын дугаартай, KMHEU41MP7A297696 арлын дугаартай2007  2580001,000,000.00
3Ренаулт маркийн, суудлын зориулалттай, УНР-4431 улсын дугаартай, VF1FDCCH521700052 арлын дугаартай2000   2924564,000,000.00
4УАЗ-фургон маркийн, автобус зориулалттай, УНЗ-6116 улсын дугаартай, 0403655 арлын дугаартай2010    2545705,000,000.00
5Уртын чиргүүл Тмз879 маркийн 21-77АЧ улсын дугаартай, 000255 арлын дугаартай1989 42жил300,000.00

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цагт
Дуудлага худалдаа болох газарУБЦТС ТӨХК -ийн хурлын танхимд
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээХудалдаалах доод үнийн 25%
Ялсан этгээдийг тогтоох журамҮнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлГэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах хугацаа2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 09:00цагаас 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 17:30 цагийн хооронд
Дэнчин байршуулах дансХүлээн авагч хуулийн этгээд: УБЦТС ТӨХК Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 406005918 Дансны нэр: УБЦТС ТӨХК  

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/ -ний хуулбарын хамт 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17.30 цаг хүртэл компанийн 401 тоот өрөөнд хүлээн авна.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 88102376 утаснаас, дуудлагын худалдааны журам, бүртгэлийн талаарх мэдээллийг 11-342420-145 утаснаас авна уу.

Хаяг: Чингисийн өргөн чөлөө 45, Хан Уул дүүрэг 3-р хороо, Улаанбаатар хот