ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР Монгол Улсын “Компанийн тухай хууль” болон Засгийн Газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын “Компанийн тухай хууль” болон Засгийн Газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Зэс боловсруулах цогцолбор” ХХК-ийн (цаашид “Компани” гэх) Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 (гурван) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага

  1. Боловсрол: Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Мэргэжил: Эдийн засагч -1, Эрх зүйч-1, Металлург инженер-1;
  3. Туршлага: Мэргэжлээрээ нийтдээ 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, тухайн компанийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх;
  5. Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
    1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
    1. Сүүлийн 4 (дөрвөн) жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
    1. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
    1. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
    1. Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
    1. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
    1. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
    1. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
    1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
    1. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.

Бүрдүүлэх материал

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх);
  3. Өөрийн намтар (CV);
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл лавлагаа;
  7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
  8. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа; 
  9. Компанийн хараат бус гишүүнд тавигдах тусгай болон нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны 3-р байр (Орхон аймаг, Баян-Өндөр сум)-ны 303 тоот өрөөнд, эсвэл gantulga.s@erdenetmc.mn хаягт цахимаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд цахимаар ирүүлсэн материалыг эх хувиар яаралтай ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

1. Материалыг хэвлэмэл байдлаар ирүүлсэн тохиолдолд битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч нэр, иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг ирүүлнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс холбоо барина.

Нэмэлт мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 757-72632 дугаарын утаснаас авна уу.