Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ XVII жарны Хөхөгчин хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын ба
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ахмадууддаа
хүндэтгэл үзүүллээ
XVII жарны Хөхөгчин хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын баярыг өдрийг угтан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Ахмадын хорооноос зохион байгуулан ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бүртгэлтэй 33 ахмад настан байгаа бөгөөд үүнээс 90-ээс дээш насны 1, 80-аас дээш насны 1 ахмад настан байна.
Ахмад настны тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэргэдэх Ахмадын санг газрын даргын тушаалаар байгуулж, ахмад настнууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор байгууллагын жилийн цалингийн нийт сангийн 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө байршуулан ажиллаж байна.
Нийт ахмад настнууд болон тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд та бүгдэд “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

