ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Хөдөө аж ахуйн их сургууль нь Төрийн өөрийн өмчийн дараах талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээд, аж ахуй

Хөдөө аж ахуйн их сургууль нь Төрийн өөрийн өмчийн дараах талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээд, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна.

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:

Түрээслүүлэх зориулалтТалбайн хэмжээ /м.кв/БайршилҮнийн санал өгөх доод үнэ
1Хүнс, барааны дэлгүүр20.0ХУД 22-р хороо, ХААИС-ийн оюутны 2-р байранд 1-р давхарт /урд талдаа/Сангийн яамнаас тогтоосон “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ” 15000 төгрөг
2Нийтийн хоол554.33ХУД 22-р хороо, ХААИС-ийн хичээлийн төв байр 1 давхарт баруун жигүүртСангийн яамнаас тогтоосон “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ” 15000 төгрөг

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

    Доорх үйл ажиллагааны чиглэлүүдээс сонгож оролцоно.

    АнгилалНөхцөл
    1Сонгон шалгаруулалтын материал авах эцсийн хугацаа  2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл
    2Материал хүлээн авах хаягХУД, 22-р хороо, зайсан, Хөдөө аж ахуйн их сургуулийн Санхүү, төлөвлөлтийн алба, 106 тоот
    3Материал нээх хугацаа хаяг, байршилХУД, зайсан 22-р хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн төв байрны “Багш, хөгжлийн төв”-д  2024 оны 10 дугээр сарын 17-ны өдөр 13 цагт нээж, үнийн саналыг оролцогчдод танилцуулна. /Сонгон шалгаруулалтын баримтыг битүүмжлэн ирүүлнэ/
    4Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ1. Хүнс, барааны дэлгүүр- нэг метр кв-ын үнэ 15,000 /арван таван мянга/ төгрөгөөс доошгүй үнийн санал ирүүлнэ. 2.Нийтийн хоол /төв байр/  нэг метр кв-ын үнэ 15,000 /арван таван мянга/ төгрөгөөс доошгүй үнийн санал ирүүлнэ.  
    5Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл1.Хүнс, барааны дэлгүүр /оюутны байр/- Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл. 2.Нийтийн хоол- Тухайн үйл ажиллагааг явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл  
    6Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэлТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 02 дугаар сарын 18-ны өдрийн  51 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдана.  
    7Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалОролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж ирүүлнэ. Жич: Бүрдүүлсэн материалыг битүүмжилж материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан заавал бичсэн байна. Хүнсний дэлгүүр: Түрээслэгчийн анкет, ажлын туршлагаХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбарҮйл ажиллагааны сүүлийн 2 жилийн танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлуудыг жагсааж  бичих,  ажиллуулж байсан газрын хаяг, утас, тодруулга өгөх эрх бүхий этгээд/Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт /Байгууллага нь сүүлийн 2  жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан татвар нийгмийн даатгалийн тодорхойлолт ирүүлнэ. Иргэний хувьд орлого зарлагын хар дэвтэр болон харилцах банкны хуулга  2023, 2024 оноор ирүүлнэ. Талбай түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа байршуулах боломжтойг нотлох баримтТалбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналыг ирүүлнэ. Нийтийн хоол: Түрээслэгчийн анкет, ажлын туршлагаХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбарҮйлдвэрлэл эрхлэх этгээдийн хувьд нэр төрөл, цэс, /меню/ бүтээгдхүүний борлуулах үнийг дэлгэрэнгүй ирүүлнэ. Үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлуудыг жагсааж  бичих,  ажиллуулж байсан газрын хаяг, утас, тодруулга өгөх эрх бүхий этгээд/Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт /Байгууллага нь сүүлийн 2  жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан татвар нийгмийн даатгалийн тодорхойлолт ирүүлнэ. Иргэний хувьд орлого зарлагын хар дэвтэр болон харилцах банкны хуулга  2023, 2024 оноор ирүүлнэ. Талбай түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа байршуулах боломжтойг нотлох баримтАжиллах хүчний мэдээлэл- Мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, сертифакат, ахлах тогоочын ажлын туршлага, шагнал, цол зэргийн мэдээлэлХудалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналыг ирүүлнэ.  

    Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:

    Түрээслүүлэх хөрөнгийг /обьект/ өмч эзэмшигч ХААИС дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 11-ныг хүртэлх хугацаанд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын талаар заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 9152-0503, 7510-7777-540 /утас/, тоот утсаар лавлана уу.