Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байрши
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байршилтай 273.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг 1518 м.кв газрын хамт түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагт |
Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09:30 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Агуулах – нэг метр квадрат нь 12000 төгрөг (Арван хоёр мянган төгрөг) Газар (талбай) – нэг метр квадрат нь 2000 төгрөг (Хоёр мянган төгрөг) |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеээр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгнө.Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа; Талбай түрээслэх үнийн санал. 6,320,400 төгрөг |
Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай холбогдон үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88057811 утсаар болон www.erdenetmc.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Холбогдох албан тушаалтан: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Аж ахуйн эрхлэгч С.Ариунаа
Утасны дугаар: 99168133