ӨНӨӨДӨР “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-нд “Төрийн албаны өдөр”-ийг тэмдэглэж эхэлснийг тохиолдуулан

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-нд “Төрийн албаны өдөр”-ийг тэмдэглэж эхэлснийг тохиолдуулан Төрийн болон Орон нутгийн өмчийн салбарын үе үеийн ахмадууд, нийт ажилтан, албан хаагчдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

🇲🇳Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүр өмчтэй байх эрхийг хангах, төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хэрэгжүүлэхэд улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг төрийн албан хаагчдын үүрэг оролцоо асар их ээ!

🇲🇳Төрийн албанд чин шударгаар зүтгэж, төрд өргөсөн тангаргаа нэр төртэйгөөр биелүүлж ирсэн Төрийн болон Орон нутгийн өмчийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын цаашдын их ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

ТӨР ТҮВШИН, ТҮМЭН АМГАЛАН БАЙЖ

ТӨРИЙН СҮЛД ТА БҮГДИЙГ ИВГЭЭХ БОЛТУГАЙ.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ

2024.07.03