“ЗАСГИЙН ГАЗРЫН АВТО БААЗ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Засгийн газрын “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 388 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын га

Засгийн газрын “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 388 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай 2022 оны 594 дүгээр тогтоол, 2024 оны “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” 245 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг  тус тус  үндэслэн “Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

1. Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • 2-оос доошгүй гадаад хэлний ярианы болон бичгийн ур чадвар дундаас дээш түвшинтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх.

2. Тусгай шаардлага:

Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” 245 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан тодорхойлолтыг үндэслэж байна. Үүнд:  

“Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага

БоловсролБакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил– Эрх зүй /0421017/; – Авто инженерчлэл /0716017/; – Авто машины ашиглалт, авто аж ахуй /0716027/; – Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл /0716047/; – Менежмент ба удирдахуй /04137/; – Геодези /0532016/; – Нягтлан бодох бүртгэл /0411017/.
МэргэшилТөр, бизнесийн удирдлага, авто инженерийн чиглэлээр мэргэшсэн байна.
ТуршлагаУдирдах ажлыг 5-оос доошгүй жил хийсэн, удирдан зохион байгуулах чадвартай, тухайн салбарт 6-аас доошгүй жил ажилласан.
  • Тухайн хуулийн этгээд нь “Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  • Тухайн хуулийн этгээд нь “Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  • Нэр дэвшигч нь компанийн засаглалаар мэргэшсэн байвал давуу тал болно.

      Бүрдүүлэх материал:

      • Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
      • Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
      • Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
      • Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/;
      • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
      • Иргэний үнэмлэхийн хуулбар;  
      • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/. /сүүлийн 7 хоногийн байдлаар/
      • Нэр дэвшигчийн зүгээс эсээ бичиж ирүүлнэ. Үүнд:
        • “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-ын захирлын үүрэгт ажилд томилогдсоноор  салбарт гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.
        • “Эсээ”-г бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн, статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
        • Эсээ нь нийт 2,000-2,500 үгтэй байна.
        • Эсээ нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.

      Сонгон шалгаруулалт

      Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

      1. Эхний  үе  шатанд  сонгон  шалгаруулалтын  материал  хүлээн авах хугацаа дууссаны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана. Саналыг ажлын 2 хоногт багтаан гаргана.
      2. Ажлын хэсэг шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 3 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.

      Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг

      Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 06 дугаар  сарын 10-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 06 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд бичгээр битүүмжилсэн бичиг баримтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 224 тоот өрөөнд хүлээн авна.

        Анхаарах зүйлс:  

      1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
      2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна.
      3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Засгийн газрын авто бааз” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ.
      4. Нэр дэвшигчийн материалыг 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 224 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.
      5. Нэмэлт мэдээллийг 51-267600 дугаарын утаснаас авна уу.