Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого,
Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооноос уг аянд нэгдэж, аяны нээлтийн арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга Н.Ганболд нээж нийт албан хаагчидаа аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож, ёс зүйн манлайлалтай хамт олон байхыг уриаллаа.
Мөн, Ёс зүйн дэд хорооны гишүүн В.Дарханбаатар байгууллагын нийт хамт олондоо зориулан талархал илэрхийлж, эхний талархалын захидлыг шуудангийн хайрцагт хийлээ.
Бид хамтдаа ёс зүйн манлайллыг төлөвшүүлж, итгэл төрүүлэх
Аянд идэвхтэй оролцож, хүнлэг, хүндэтгэлтэй, энэрэнгүй соёлыг түгээцгээе!





