Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолыг үндэслэн 6189504
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолыг үндэслэн 6189504 тоот регистрийн дугаартай “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж байгаатай холбогдуулан тус үйлдвэрийн газартай тооцоо нийлж, баталгаажуулах хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 1730 цаг хүртэл хүлээн авч байна. Хүсэлтийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 5, Цаг уур, орчны шинжилгээний газрын 309 тоотод байрлах үйлдвэрийн газар болон Lawyer@mto.mn цахим шуудангаар авах ба заагдсан хугацаанаас хойшхи хүсэлтийг хүлээж авахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
ЛАВЛАХ УТАС: 51261204
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ КОМИСС