ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 749 дүгээр тогтоолын дагуу “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын (Авто зам

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 749 дүгээр тогтоолын дагуу “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын (Авто замын сан)-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 6 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Д/дАвтомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар Худалдах доод үнэ /₮/Дэнчингийн хэмжээ /₮/
1Мицибуши Пажеро /Mitsubushi Pajero/, улсын дугаар 64-75 УББ, 1999 онд үйлдвэрлэсэн,  арлын дугаар H76W00193241,200,000.00300,000.00
2Мицибуши Пажеро /Mitsubushi Pajero/, улсын дугаар 49-04 УНН, 2008 онд үйлдвэрлэсэн,  арлын дугаар JMYLRV93W9J0001141,000,000.00250,000.00
3Мицибуши Пажеро /Mitsubushi Pajero/, улсын дугаар 49-12 УНН, 2008 онд үйлдвэрлэсэн,  арлын дугаар JMYLRV93W9J0001222,000,000.00500,000.00
4Мицибуши Пажеро /Mitsubushi Pajero/, улсын дугаар 64-73 УББ, 1999 онд үйлдвэрлэсэн,  арлын дугаар H76W01078201,000,000.00250,000.00
5УАЗ-31512, улсын дугаар 07-97 УБН, 2006 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар 505384971,000,000.00250,000.00
6Тоёота Ланд Крузер -105 /Toyota land cruiser-105/, улсын дугаар 20-89 УБГ, 2002 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JTECB09J6230060938,000,000.002,000,000.00

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:

  • Дуудлагын худалдаа болох хугацаа, газар

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хурлын зааланд болно.

  • Ялсан этгээдийг тогтоох журам:   

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:   

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  • Дэнчин байршуулах данс:   

Хүлээн авагч байгууллага: “ЗТХТ” ТӨҮГ РД:5645913

Дансны дугаар: Хаан банк 5013170959

Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын 206 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 70003706, 88079966 утсаар авна уу. 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ