ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн дүрмийг тус тус  үндэслэн “Авто замын засвар арчлалтын

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн дүрмийг тус тус  үндэслэн “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  2. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  3. сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх;
  4. эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
  5. тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  6. тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл эдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  7. тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
  8. нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
  9. өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  10. тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах    эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
  11. тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.

Жич: Авто замын салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай, санхүү, эдийн засаг, эрх зүй, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн байвал давуу тал болно.

             Бүрдүүлэх материал:

1.төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);

2.боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

3.мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;

4.иргэний үнэмлэхийн хуулбар;

5.ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

6.цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);

7.урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;

8.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

9.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;

10.банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;

            Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

            Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Засгийн газрын IX байр)-ын 216-б  тоот өрөөнд хүлээн авна.

           Анхаарах зүйлс:

            1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

6. Нэмэлт мэдээллийг 51-267034 дугаарын утаснаас авна уу.  ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР