Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 141 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгө
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 141 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Nissan X-Trial маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр | Нээлттэй | ||
Гэрээний зүйл | Марк: | Nissan X-Trial | Nissan X-Trial |
Үйлдвэрлэсэн он: | 2008 он | 2012 он | |
Ашиглалтад орсон он: | 2011 он | 2012 он | |
Хөдөлгүүрийн багтаамж: | 2,488, Бензин | 2,488, Бензин | |
Улсын дугаар: | 06-07 ОРХ | 85-48 ОРО | |
Төлөв байдал: | Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага хэвийн, цаашид ашиглах боломжтой | ||
Товч танилцуулга: | “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т албаны зориулалтаар ашиглаж байгаад 2022 оноос ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн. | ||
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 10:00 цагт | ||
Дуудлагын худалдаа болох газар | Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын танхимд Засгийн газрын IX байр, Энхтайвны өргөн чөлөө-16, Баянзүрх дүүрэг | ||
Худалдах доод үнэ | Хөрөнгө тус бүрт | 5,000,000 /таван сая/ төгрөг | 5,000,000 /таван сая/ төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 25% буюу 1,250,000 /Нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг | ||
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. | ||
Худалдах, худалдан авах гэрээний нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. | ||
Дэнчинг байршуулах данс | Хүлээн авагч хуулийн этгээд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар Дансны дугаар: ХХБанк 499015430 Дансны нэр: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УБ ХОТ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ |
2. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын 107 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн зүүн талд Өөрийн байранд хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 11-327010 (ажлын утас), 95349449 (гар утас)-аар лавлана уу.