ДУУДЛАГЫН ХУДАЛДАА БОЛНО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаар тогтоолын дагуу “Волво” маркийнн ачааны автомашиныг чир

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаар тогтоолын дагуу “Волво” маркийнн ачааны автомашиныг чиргүүлийн хамт, Чевролет каптива” маркийн суудлын автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  • Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэрНээлттэй
Гэрээний зүйл-Улсын дугаар:02-05 ДАА, 02-0АЧ, үйлдвэрлэсэн он 2008, Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2018, Өнгө:Улаан -Улсын дугаар:07-09 ДАХ, үйлдвэрлэсэн он 2012, Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2012, Өнгө:Саарал
Дуудлагын худалдаа болох хугацаа2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт
Дуудлагын худалдаа болох газарДархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байрны 2 дугаар давхрын сургалтын өрөөнд
Худалдах доод үнэ-Волво маркийн ачааны машин, чиргүүлийн хамт 65,000,000 (жаран таван сая) төгрөг
– Чевролет каптива маркийн суудлын автомашин 5,000,000 (таван сая) төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ-Худалдах доод үнийн 20 хувь буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөг – Худалдах доод үнийн 25 хувь буюу 1,250,000 (нэг  сая хоёр зуун тавин мянга) төгрөг
Худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлГэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах дансХүлээн авагч хуулийн этгээд: ”Дарханы дулааны сүлжээ” ТӨХК Дансны дугаар:5045002103 Дансны нэр:Хаан банк
  • Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байрны 304 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК–ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р багт байрлах компанийн төв байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99226000 утсаар авна уу.