“УВС АЗЗА” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл

Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан “Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах түр журам” -ын дагуу зохион байгуулна.

Компанийн стратеги төлөвлөгөө, зорилго зорилтыг хэрэгжүүлж чадах боловсрол, мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангах мөн компанийг тогтвортой удирдах иргэнийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, компанийн төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахад оршино.

Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага: Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дах хэсэг, “Увс АЗЗА” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсгийг үндэслэн компанийн Гүйцэтгэх захиралд дараах ерөнхий болон тусгай шаардлагыг тавина. Үүнд:

1.1 Ерөнхий шаардлагаБоловсролБакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
МэргэжилАвто замын инженер, санхүү, эдийн засаг, менежмент
Мэргэшил   Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн
Туршлага5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажиллаж байсан, Авто замын засвар арчлалтын чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх
Ур чадварХууль тогтоомжийн дагуу төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байхХөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байхКомпанийн засаглал, хөдөлмөр, төрийн өмчийн хөрөнгийн бүртгэл, эзэмшил, ашиглалт, санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой эрх зүйн мэдлэгтэй байхЗохион байгуулах, баг удирдах, харилцааны ур чадварыг эзэмшсэн байхКомпьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байхМонгол хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн байхГадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Нууцлалыг хадгалах, хариуцлага хүлээх, итгэл даах чадвартай байхШаардлагатай тохиолдолд орон нутагт ажиллах, илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байхТухайн орон нутагтаа суурьшин амьдардаг байхХариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх Зээл болон батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр, төлбөргүй байхТодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байхУдирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсхүл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагүй байх Ёс зүй болон болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх

            Гурав. Бүрдүүлэх материал:

1.  Иргэний үнэмлэхийн лавлагаа 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг /1ш нь анкет дээр наагдсан байх/

2. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

3. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт № 1)

4.  Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, QR кодтой дээд боловсрол эзэмшсэн лавлагааны хамт;

5.   Гадаадад их, дээд сургууль төгссөн бол дээд боловсролын дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн баталгаат орчуулгын хамт;

6.   Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн QR кодтой лавлагаа;

 7.  Нэр дэвшигч болон түүний хамаарал бүхий этгээдийн хугацаа хэтэрсэн зээлийн лавлагаа /сонгон шалгаруулалтын баримт бичиг ирүүлэх өдрөөр/

8. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт                                

9. Иргэний, эрүүгийн хэргийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт

 10.Урьд нь ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт

11.Нэр дэвшигч бүртгэлийн хураамж 50000 төгрөгийг “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн Хаан банкин дахь 5800039555 тоот дансанд тушаасан байна.

12.Hэр дэвшигч нь сонгон шалгаруулалтын ерөнхий шалгалтын буюу баримт бичгийг цагаан өнгийн А4 хэмжээтэй дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, нэр дэвшиж буй албан тушаал, утас хаягийг зүүн дээд буланд тодорхой бичсэн байна

Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2023 оны 5 дугаар сарын      05-ны өдрийн 17.00 цаг хүртэл дугтуйлан цаасан хэлбэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9-р байр, 217 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

-Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

-Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

-Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.

-Сонгон шалгаруулалтын журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудас болон тухайн төрийн өмчит компани цахим хуудсанд байршуулна.

-Ирүүлсэн материалтай танилцан, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан  иргэнтэй холбоо барьж дараагийн шатны шалгаруулалтад урина.

-Нэмэлт мэдээллийг 267030 дугаарын утаснаас авна уу.

“УВС АЗЗА” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

2023 ОН