“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заал

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 3

Ерөнхий шаардлага:

1. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна  Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:

а. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

б. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

в. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

г. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиплагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

д. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

е. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гаж үзнэ);

ё. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй ногдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;

ж. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

з.Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

к. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.

2. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Тусгай шаардлага

1. Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох, Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Эрх зүй, Иргэний агаарын тээврийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

2. Сүүлийн 5 жилийн хугацаанд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;

3. а. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх, эсхүл аудитын чиглэлээр  ажиллаж байсан бол;

   б. Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэй бол тухайн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хуулийн этгээд, байгууллагад ажиллаж байсан, эсхүл томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байсан бол;

   в. Эрх зүйч мэргэжилтэй бол хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, бизнесийн эрх зүй, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол;

   г. Иргэний агаарын тээврийн чиглэлээр мэргэжилтэй бол Иргэний агаарын тээврийн  үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаж байсан, удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол;

   д. Нэр дэвшигч нь компанийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно.

Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;

3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;

4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);

5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;

6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.

Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр, 105в тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9958

Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:

2023 оны 4  дүгээр сарын 25-ны өдрийн 12.00 цагийг дуустал хүлээж авна.

Анхаарах зүйлс:

1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;

3. Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;

5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

6. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

                        “МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО