Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 498 дугаар тогтоолоор дараах автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв. Үүнд:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 498 дугаар тогтоолоор дараах автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв. Үүнд:
№ | Автомашины марк, улсын дугаар, зориулалт | Үйлдвэрлэсэн он | Ашиглалтанд орсон огноо | Нийт гүйлт, км | Худалдах доод үнэ, төгрөг |
1 | УНЦ 67-57 Verosso суудлын автомашин | 2001 | 2011/01/28 | 330547 | 1,500,000.00 |
2 | УАЗ-22069 машин /93-84 УБТ/ | 2008 | 2008/07/31 | 268300 | 3,500,000.00 |
3 | Ренаупт 44-31УНР /тусгай/ | 2000 | 2012/01/01 | 292456 | 4,000,000.00 |
4 | УАЗ фургон 61-16УНЗ суудал | 2010 | 2010/04/30 | 254570 | 5,000,000.00 |
5 | Уртын тэрэг чиргүүл 21-77АЧ | 1989 | 1989/10/01 | 42жил | 300,000.00 |
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2023 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагт |
Дуудлага худалдаа болох газар | УБЦТС ТӨХК -ийн хурлын танхимд |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдаалах доод үнийн 25% |
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах хугацаа | 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10.30цагаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10.30цагийн хооронд |
Дэнчин байршуулах данс | Хүлээн авагч хуулийн этгээд: УБЦТС ТӨХК Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 406005918 Дансны нэр: УБЦТС ТӨХК |
Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/ -ний хуулбарын хамт 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10.30 цаг хүртэл компанийн 406 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99095160 утаснаас, дуудлагын худалдааны журам, бүртгэлийн талаарх мэдээллийг 11-342420-146 утаснаас авна уу.
Хаяг: Чингисийн өргөн чөлөө 45, Хан Уул дүүрэг 3-р хороо, Улаанбаатар хот