1.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 469 дугаартай тогтоолын дагуу Сэлэнгэ
1.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 469 дугаартай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Hyundai Santa Fe маркийн 73-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:
Дуудлагын худалдааны хэлбэр | нээлттэй |
Гэрээний зүйл | Сэлэнгэ аймгийн Мандал сумын дахь Сум дундын прокурорын газрын шуурхай албанд ашиглаж байсан Солонгос улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн, Hyundai Santa Fe маркийн 73-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиуд нь эвдэрч гэмтсэн, олон жил ашиглагдсан тул чанарын болон техникийн аюулгүй байдлын баталгаа хангалтгүй, урд баруун зүүн хаалганууд гажсан, хаалганы шил завсар битүүмж алдагдсан, цахилгааны утас гэмтэж зарим эд ангиуд салсан учир хөдөлгүүр асаах боломжгүй, будаг замаск ховхорсон, дугуйнууд ашиглалтын хугацаа дууссан, ашиглалтын норм хугацаа дуусч элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн зэрэг нөхцөл байдлын улмаас байгууллагын албаны хэрэгцээнд ашиглахгүй байгаа болно. |
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Тус сум дахь Сум дундын прокурорын газрын хурлын танхимд 11:00 цагт дуудлага худалдаа явагдана |
Дуудлага худалдаа болох газар | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хурлын зааланд |
Худалдах доод үнэ | 3.000.000 /гурван сая/ төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг |
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна.Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчинг байршуулах данс | – |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбарын хамт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 00 минутанд хүртэл Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын №07 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцох боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байх Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99686318 дугаарын утсаар холбогдож авна уу.
2.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 469 дугаартай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Nissan Patrol маркийн улсын дугаар 03-09 СБА тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
1.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:
Дуудлагын худалдааны хэлбэр | нээлттэй |
Гэрээний зүйл | Сэлэнгэ аймгийн Мандал сумын дахь Сум дундын прокурорын газрын шуурхай албанд ашиглаж байсан Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, Nissan Patrol-0 маркийн хөх өнгөтэй 03-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтлийн улмаас арам, кузов гажиж гулзаасан, авто машины хөдөлгүүрийн эд ангиуд хуучирч элэгдэж, эвдэрсэн, зарим эд ангийг салгасан, дугуйнууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хөдөлгүүрийн болон тоормос, түлшний системээс тос гоожсон, хүн тээвэрлэх стандарт шаардлага хангахгүй, хөтлөгч тэнхлэгээс тос гоожсон, жолооны удирдлагын аппарат болон өндгөн тулгуур элэгдсэн, сул явалтын хэмжээ стандарт шаардлага хангахгүй үйлчилгээнд гаргахгүй зогсож байна. |
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Тус сум дахь Сум дундын прокурорын газрын хурлын танхимд 11:00 цагт дуудлага худалдаа явагдана |
Дуудлага худалдаа болох газар | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хурлын зааланд |
Худалдах доод үнэ | 2.000.000 /хоёр сая/ төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
500.000 /таван зуун мянга/ төгрөг |
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг үнийг 14 хоногийн дотор төлнө. |