Нээлттэй дуудлагын худалдаа болно

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 11-р сарын 08-ний өдрийн 498 дугаар тогтоолын дагуу “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 11-р сарын 08-ний өдрийн 498 дугаар тогтоолын дагуу “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн эзэмшилд буй XZJ5267JQZ20B маркын Автокраныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Хэлбэр Нээлттэй
Гэрээний зүйл Автокран /БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2009 оны 8-р сард үйлдвэрлэж 2009 оны 9-р сард Монголд орж ирсэн, улсын дугаар 32-01 УНЕ,  арлын дугаар LXGBCA26X9G008785,
Дуудлага худалдаа болох хугацаа 2023 оны 01-р сарын 03-ний өдрийн Мягмар гараг, 1000 цагт
Дуудлага худалдаа болох газар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн Захиргааны байр, 2 давхар, Найрамдал танхим, 201 тоот.
Худалдах доод үнэ Автокран

35,000,000 /гучин таван сая/-н төгрөг

Дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 20 хувь буюу 7,000,000 /долоон сая/-н төгрөг
Ялсан этгээдийг тогтоох журам Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч хуулийн этгээд: “ДЦС-3” ТӨХК

Дансны дугаар: 5020501745 Хаан банк

Дансны нэр: “ДЦС-3” ТӨХК

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбарын хамт 2023 оны 01-р сарын 03-ны өдрийн 0930 цаг хүртэл “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн Захиргааны байр 215 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн өөрийн байранд ирж үзэж болох ба хөрөнгийн талаарх мэдээллийг 11-344111 утсаар лавлана уу.