ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 72 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Истана м

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 72 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Истана маркын 01-05 ДАР улсын дугаартай хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдааны хэлбэр Нээлттэй
Гэрээний зүйл          2001 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн.2007 онд Дархан-Уул аймгийн ОБГ-т ирсэн.

Гүйлт км                        – 397,950

Арлын дугаар               – KPAGBFC811R128114

Хөдөлгүүрийн дугаар   – 119878

Өөрийн өртгөө бүрэн нөхсөн.

Уг автомашиныг шуурхай бүлэгт аврах ажиллагааны чиглэлээр тоноглон ашиглаж байсан.

Хөдөлгүүрт их засвар хийгдэж байгаагүй, халаагч 5ш-ийг 3 удаа сольсон. Гавлын жийрэг, духны ремень 2 удаа шинээр сольсон. Урд тэнлэгт чарнер, өндгөн тулгуур, доод гар сольж байсан. Тормосны систтемд наклатууд, урд дугуйны 2 тэлэгч сольсон. Динам стартер сольж байсан.

Цаашид тус автомашинд:

–          Маслын даралт муудаж, улаан гэрэл, нормаль дээрээ асдаг болсон

–          Түлшний аппарат ажиллагаа муудаж,солих шаардлагатай болсон.

–          Хурдны хайрцаг солих шаардлагатай 3 ба 5 дугаар араанаас мултардаг тул сайжруулах, будах зэрэг засваруудыг хийх шаардлагатай.

Дуудлага худалдаа болох хугацаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагт
Дуудлага худалдаа болох газар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
Худалдах доод үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөг
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 25 хувь буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Ялсан этгээдийг тогтоох журам Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний нөхцөл Гэрээг ажлын 10 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулсан данс Хүлээн авагч хуулийн этгээд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

Дансны дугаар: 100190031401

Дансны нэр: ДА.ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР Н.С

  1. Дуудлагын хугацаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбарын хамт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 205 тоот өрөөнд хүлээн авч 2022 оны  12 дугаар сарын  07 -ны өдрийн 11 цагт Онцгой байдлын газар дээр дуудлага худалдааг зохион байгуулна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах үйл ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийг талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийн талаар мэдээлэл Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99376366 утсаар авна уу.