Буянт-Ухаа” спортын ордны их засвар, үйлчилгээний ажлын үйл явцын тухай

“Буянт-Ухаа” спортын ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их засвар, хөрөнгө оруулалт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, засвар үйлчилгээ хийж эхэлсэн.

“Буянт-Ухаа” спортын ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их засвар, хөрөнгө оруулалт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Тус спортын ордон ТӨААТҮГ-ын засвар үйлчилгээний үйл явцтай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцав. Энэ үеэр “Буянт-Ухаа” спортын ордны Захирал Л.Энхбаяр, БНХАУ-ын талаас “Жүннан архитектур дизайны хүрээлэн ХХК“-ний төслийн удирдах ажилтан Ян Шао Мо, БНХАУ-ын засвар үйлчилгээний төслийн ерөнхий гүйцэтгэгч “СССС нэгдүгээр автозам инженеринг групп ХХК”-ний төслийн удирдагч Жао Чи нар засвар үйлчилгээний ажлын үйл явцлыг нарийвчлан танилцуулж, амжилттай хийгдэж буйг дурдсан юм. Энэхүү спортын ордон нь Монгол-БНХАУ-ын Засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2010 онд ашиглалтад орсон бөгөөд гурван ээлжээр мэргэжлийн дэвжээд дээр жудо, чөлөөт бөхийн сургалтуудыг хүүхэд залуусын дунд үнэ төлбөргүй явуулж байна. Уг цогцолборын ашиглалтын 78 хувийг соёл урлагийн арга хэмжээ эзэлдэг. “Буян-Ухаа” спортын ордон баригдснаар нийт ард иргэдийн эрүүл мэндийг чийрэгжүүлэх, эрүүл зохистой аж төрөх ёсыг хэвшүүлэн нийтийн биеийн тамираар хичээллэхэд болон нийгмийн соён гэгээрүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулснаараа ач холбогдолтой. Мөн тус спортын ордонд бүх нийтийн спортын тэмцээн уралдаан, өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Их засвар, үйлчилгээний ажил дуусснаар иргэд биеийн тамираар хичээллэж, соёл урлагийн үйлчилгээ авахад улам хүртээмжтэй, тав тухтай орчинг бий болгох юм.