Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн Төрийн банкны “Цан цохих” ёслолын ажиллагаа дээр хэлсэн үг

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Төрийн банк анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байна. Уг арга хэмжээтэй холбогдуулан үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт, “Цан цохих” ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Төрийн банк анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байна. Уг арга хэмжээтэй холбогдуулан үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт, “Цан цохих” ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо. “Цан цохих” ёслолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн баяр хүргэж хэлсэн үгийг толилуулж байна.

Эрхэм хүндэт зочид оо
УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компануудыг өмчлөлийн зохистой хэлбэртэй, засаглалын оновчтой загвартай, эдийн засгийн хувьд үр ашигтай болгох шинэчлэлийн зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх гол шийдэл нь Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тодорхой хувийн хувьцаагхөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй, ил тод, шударгаар арилжих замаар нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод, олон нийтийн компани болгох явдал билээ. Мөн иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид ч төрийн өмчит компанийн засаглал, удирдлагын үйл ажиллагаанд оролцож, баялагтаа эзэн байх боломж улам бүр нэмэгдэх учиртай.
УИХ-аас 2021 онд батлан гаргасан системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох болон Төрийн өмчит хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах..” тогтоол, шийдвэрүүд гарч, энэ ондоо багтаан Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ууд нээлттэй компани болох ажлууд хийгдэж ирлээ. Монгол улсын эдийн засгийн ач холбогдол бүхий энэхүү шинэчлэлийн түүчээ болон манлайлж өнөөдөр хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож буй Төрийн банкны хамт олонд болон банкны нийт харилцагчидад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Төрийн банкны хувьцаа эзэмшигч болж, орлогоо нэмэгдүүлж, Монголын томоохон банкны хөрөнгө оруулагч бас эзэн нь байх боломжийг бүү алдаарай хэмээн олон нийтэд уриалж байна.
Төрийн банк маань цаашид улам бүр өргөжин тэлж, шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, Монгол улсын эдийн засагт хувь нэмэрээ оруулж, Монгол улсад “дундаж” давхрага нийгмийн дийлэнхи хэсгийг бүрдүүлэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Зургийн эх сурвалж :  News.mn