Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал” уруу нүүлгэх ажлын дэд хэсэг хуралдлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагуудыг “Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал”-ын Зорчигч үйлчилгээний барилгад шилжүүлнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагуудыг “Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал”-ын зорчигч үйлчилгээний барилгад шилжүүлэхтэй холбоотойгоор тус барилгын зориулалт өөрчлөх, технологийн шийдэл гаргах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг ТӨБЗГ-ын даргын 2022.09.26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.


Дээрх ажлын хэсэг нь барилга архитектурын болон инженерийн шугам сүлжээний оновчтой шийдэл гаргаж барилгыг ашиглах ажлын зургийн даалгавар боловсруулж түүнтэй холбоотой санал дүгнэлт гаргах, инновацын нэгдсэн төв байгуулахаар  ажиллаж байна.

Ажлын хэсгийн анхны хурал 2022.09.28-ны өдрийн 09:00 цагт ТӨБЗГ-н хурлын зааланд хуралдаж дараах эхний ээлжинд барилгын өрөө, тасалгааг газар дээр үзэж хэмжилт хийх, шаардлагатай өрөө талбайн тооцоолол гаргах ажлуудыг  хийхээр боллоо.

Хурлын дараа 13 цагт ажлын хэсэг болон холбогдох мэргэжлийн хүмүүс “Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал”-д очиж байр талбайн хэмжилтүүдийг хийлээ.