Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас байгууллагынхаа үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, өмчийн зарцуулалт, үр ашиг, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зарчмыг баримталж ажиллах чиглэлээр дараах үүрэг даалгавар өглөө:

  • Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, IPO гарган тодорхой хувийг хувьчлах замаар хөрөнгө оруулалт, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, чиглэлийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, Банкны тухай хууль, Олон Улсын Валютын сангийн тавьж байгаа шаардлага, Засгийн газрын бодлого, зарчимд нийцүүлэн Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай харилцан тохирсны үндсэн дээр үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржийг либералчлах асуудлыг урагшлуулах;
  • Төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах чиглэлээр гарсан Засгийн газрын 2022 оны 340 дугаартай тогтоолын холбогдох заалтыг төрийн өмчит үйлдвэрийн газар, компанид хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
  • Төрийн өмчит томоохон үйлдвэр, компаниуд зохистой бүтэц, орон тоогоор ажиллаж байгаа байдал, шаардлагагүй, сул орон тоо байгаа эсэхэд хяналт тавьж, тодорхой арга хэмжээ авах;
  • Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт, хариуцлагыг сайжруулах, хэмнэж болох бүхий л зардлыг хэмнэж, үр ашиг гаргах;
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас удирдлага, менежментийг хэрэгжүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагаанд салбарын яамны бодлого, мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх, уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох яамдтай санал солилцох, тодорхой арга хэмжээ авах;
  • Төрийн өмчийн байр, талбайн ашиглалт, хэмжээнд хяналт шалгалт хийж, оновчтой зохион байгуулах;
  • Засгийн газрын автобаазад татан төвлөрүүлсэн автомашиныг шаардлагатай газарт бодлого, төлөвлөлт, судалгааны үндсэн дээр яаралтай хуваарилж, үлдсэн машиныг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;