“НУБИЭ” нийгмийн хариуцлагын хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн дотуур байрны 92 орны зөөлөн эдлэлийг (хөнжил, гудас, дэ
“НУБИЭ” нийгмийн хариуцлагын хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн дотуур байрны 92 орны зөөлөн эдлэлийг (хөнжил, гудас, дэр) шинэчлэн хандивлалаа. Хандивыг сургуулийн захирал Б.Аминдаваад өнөөдөр /2025. 09.12- ний өдөр / компани болон холбогдох байгууллагуудын удирдлагууд гардуулан өглөө.

Хандив гардуулах ёслолд “НУБИЭ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон “НУБИЭ” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга Б.Цэнгэл нар оролцов.

Энэхүү дэмжлэг нь сурагчдын сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагатай хамтран ажиллах компанийн бодлогын нэг хэсэг боллоо.

