Хуримтлагдсан зэсийн баяжмал ачигдаж эхэллээ

Эрээн хотын хилийн хоригоос болж Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт хоёр сарын турш саатаад байсан юм. Энэ хугацаанд 200 орчим сая ам доллар

Эрээн хотын хилийн хоригоос болж Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт хоёр сарын турш саатаад байсан юм. Энэ хугацаанд 200 орчим сая ам долларын өртөг бүхий зэсийн баяжмал үйлдвэрийн талбайд хуримтлагдаад байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагын багтай зөвшилцсөн шуурхай шийдэлд хүрсэн билээ. Ингээд өчигдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг экспортод ачиж эхэллээ. Одоогийн байдлаар 112 вагон зэсийн баяжмалыг урд хөршид хүргээд байгаа аж. Мөн 49 вагон ачаа нэвтрэхээр хүлээгдэж байна. Айраг, Сайншанд, Багахангай зэрэг өртөөний замд зогсоод байсан 247 вагон ачаа өнөөдөр боомтоор гарч дуусах төлөвтэй байгаа юм.Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр хоногт 28-30 вагон зэсийн баяжмал ачдаг байсан.

Харин одоо хоёр сарын турш нөөцлөгдсөн баяжмалыг нэмж ачиж хэвийн үйл ажиллагаанд ортол хоногт 50 орчим вагон ачаа төмөр замаар гаргах шаардлага ирж байгаа юм. Сар орчим хугацаанд ийнхүү нэмэлт ачаалалтай ажиллахад алдагдсан хугацаагаа нөхөх боломжтой гэж тус үйлдвэрийн удирдлагын зүгээс мэдэгдлээ.