ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ ОХУ-ЫН “ГОСЗАГРАНСОБСТВЕННОСТЬ” ФГУП БАЙГУУЛЛАГЫН АЛС ДОРНОДЫН БҮС НУТГУУДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА В.В.БЕЛОЗЕРОВТОЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦОВ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр  ОХУ-ын “Госзагрансобственность” ФГУП байгууллагын Алс

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр  ОХУ-ын “Госзагрансобственность” ФГУП байгууллагын Алс дорнодын бүс нутгуудийн Төлөөлөгчийн газрын дарга В.В.Белозеров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Монгол Улс дахь ОХУ-ын маргаантай өмчийн асуудлыг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж ажилладаг бөгөөд ОХУ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар Монгол улс болон ОХУ хоорондын өмчийн асуудлаар хэрэгжүүлж ирсэн болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ОХУ-ын өмчлөлд байсан 550 айлын 8 орон сууцыг Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн явдалд талархал илэрхийлж, тухайн орон сууцуудыг эзэмшиж байсан Монгол улсын иргэдэд хувьчлах ажлыг зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0