ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СУРГАЛТЫН ТУХАЙ​

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СУРГАЛТЫН ТУХАЙ​      Худалдан авах ажиллагааны цахим сургалтын тухай Монгол улсын сангийн яам болон Төрийн өмчийн

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СУРГАЛТЫН ТУХАЙ​

     Худалдан авах ажиллагааны цахим сургалтын тухай Монгол улсын сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Худалдан авах ажиллагааны цахим сургалтын систем (http://surgalt.tender.gov.mn)-ийг Дэлхийн банк, Тогтвортой амьжиргаа 3 төсөлтэй хамтран нэвтрүүлэн ажиллаж байна.

     Уг систем нэвтэрснээр Худалдан авах ажиллагааны сургалтын цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр хаанаас ч суралцах боломжтой бөгөөд Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээний хугацаа дууссан бол цахим сургалтад үнэ төлбөргүй суралцаж холбогдох хичээл, дасгал ажлыг ажиллах боломжтой.

     Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 11 сарын 11-ний өдөр уг цахим сургалтад хамрагдаж холбогдох шалгалтын амжилттай өгсөн суралцагчдаас албан ёсны гэрчилгээ олгох шалгалтын авахаар төлөвлөж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Та цахим сургалтад хамрагдаж, холбогдох дасгал ажлыг бүрэн бөглөсөн бол манай training@procurement.gov.mn хаягаар

  1. Овог, нэр
  2. Регистрийн дугаар,
  3. Утасны дугаар,
  4. Хугацаа дууссан А3 гэрчилгээний дугаар,
  5. Цахим сургалтын системд бүртгүүлсэн мэйл хаягаа албан ёсны шалгалт болох өдрөөс өмнө мэйлээр ирүүлнэ үү.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0