ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫГ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭДЭГ

            Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн турбинд

            Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн турбинд 2018.01.08-ны өдөр гарсан гэмтэлтэй холбогдуулан Эрчим хүчний сайдын 2018.01.25-ны өдөр гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай а/317 дугаар албан бичиг ирүүлсний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018.02.07-ны өдрийн А-1/387 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал С.Анхбаярт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мөн гүйцэтгэх захирал холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авсан талаарх мэдээллээ төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэх талаар “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгсөн. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн бүрэн эрх, албан хаагчдад хариуцлага тооцох нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаардаг тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг 2018.03.11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан. Эрчим хүчний сайдын 2018.03.20-ны өдрийн а/940 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг салбарын сайд санал болгосны дагуу түр томилон ажиллуулах чиглэлийг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өгч 2018.03.22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор томилогдон ажиллаж байна.

            Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын дагуу холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөвшилцсөний үндсэн дээр ТӨБЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын 22 компанийн 18 компанийн ТУЗ-ийн дарга ЭХЯ, 4 нь ТӨБЗГ-ын албан хаагчид байна   

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0