АЖЛЫН ХЭСЭГ АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Энэ оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Д

Энэ оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Дарханбаатраар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газар, “Архангай АЗЗА” ТӨХК, “Ар Ус Ундарга” ОНӨХХК,  “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Онги Ус Суваг” ОНӨААТҮГ, “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-д ажиллаад ирлээ.

Ажлын хэсэг Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварчлах, төрийн болон орон нутгийн өмчит зарим компанийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйгээр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн үнэлгээ, дахин үнэлгээний бэлтгэл хангах, сургалт зохион байгуулж ажиллав.

Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хүрээнд байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, санхүүжилт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, эрх бүхий байгууллагаас батлагдсан орон нутгийн өмчийн харилцааны талаар мөрдөгдөж буй журам, заавар, дүрэм, аргачлал, архив, албан хэрэг хөтлөлт болон бусад баримт бичиг, ажлын тайлан, “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн бүрдэл, дүүргэлт, худалдан авах ажиллагааг төлөвлөж, зохион байгуулсан, “Архангай АЗЗА” ТӨХК, “Ар Ус Ундарга” ОНӨХХК,  “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Онги Ус Суваг” ОНӨААТҮГ, “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр, ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэл, тэдгээрийн хууль, эрх зүйн үндэслэл, хэрэгжилтийн байдал, гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтныг томилсон шийдвэр, байгуулсан гэрээ, түүнийг дүгнэсэн байдал, компанийн 2016, 2017 оны бизнес төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталсан шийдвэр, түүний хэрэгжилтийг дүгнэсэн байдлыг шалгаж, компанид тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь хүлээн авч, зөвлөгөө өглөө.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0