“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ТӨСЛИЙН БАГ ТӨБЗГ-Т ИРЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт  2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт  2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр тэргүүтэй төслийн баг удирдлагын баримт бичгийн эргэлт, шийдвэрлэлтэд хяналт тавих ажлыг оновчтой зохион байгуулж буй төрийн байгууллагаас туршлага судалж, зөвлөгөө авахаар ирлээ.

Төслийн багт зориулж “Захиргааны акт, гэрээ: Хэрхэн боловсруулах, баталгаажуулах”, “Албан хэрэг хөтлөлтөд гардаг нийтлэг алдаа, дутагдал, анхаарах асуудал”, сэдвээр Захиргаа, хууль зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Эрдэнэхишиг сургалт хийлээ. Мөн Захиргаа, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг “Бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах, мэдээлэх”, “Авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилийг хангах, мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах”, ахлах мэргэжилтэн Д.Наранчимэг “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдааны зохион байгуулалт, шийдвэр, түүнийг хэрэгжилтийг хангах” сэдвээр сургалт хийв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн эрхлэгч М.Лхагважав “Албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт”, “Дотоод сүлжээний ашиглалт”, архивын эрхлэгч  П.Туул “Архивын баримтын тухай” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

Ийнхүү туршлага судалж, сургалтад хамрагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн баримт бичгийн шийдвэрлэлт, хяналтыг боловсронгуй болгох, удирдлагын үйл ажиллагаа сайжирна гэж үзэж байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0