ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАХИРАЛ, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зах

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал болон нягтлан бодогч нарт зориулсан сургалт зохион байгуулна.

Сургалтыг төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хөдөлгөөн, зохицуулалт, үнэлгээний асуудал, худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам, компанийн засаглал, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, татварын асуудлаар хийнэ. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг 45500 ажиллагсадын ажлын хариуцлага, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайжруулах талаар санал солилцож, нээлттэй ярилцана.  

Энэ нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг компанийн засаглал, үйл ажиллагааг сайжруулж, худалдан авалтыг ил тод нээлттэй үр өгөөжтэй болгох зорилготой юм.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0