“ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ АШИГЛАХ ЭРХИЙН ҮНЭЛГЭЭ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэр

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл яам, агентлаг, улсын клиник эмнэлэг болон төрийн өмчит зарим компанийн өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дарга, өмч хөрөнгө, санхүү хариуцсан ажилтнуудад зориулж төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийг үнэлэх, дахин үнэлгээ хийх бэлтгэл хангах ажлын хүрээнд  “Төрийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших ашиглах эрхийн үнэлгээ, Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ” сэдвээр сургалт хийлээ. Мөн уг сургалтад тухайн байгууллагад байгуулсан Үнэлгээний комиссын дарга нар болон тус газрын албан хаагчид оролцсон юм.

Уг сургалтаар Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээний бэлтгэл ажил, үнэлвэл зохих хөрөнгийн жагсаалт, түүнийг програм хангамж, мэдээллийн санд оруулсан байдал, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд сургалт хийж, оролцогчдын асуусан асуултад хариуллаа.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийх бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд дахин үнэлгээний ажил 5 дугаар сараас эхэлнэ.

Энэ ажилтай холбоотой мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудасны Хууль, эрх зүй цэсний Төрийн өмч хэсгийн Үнэлгээ гэсэн дэд хэсгээс авах боломжтой. Төрийн байгууллагууд санал, хүсэлт, асуултаа unelgee@pcsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0