УРИЛГА

2018 оны 01 дүгээр сарын 31  “Хөвсгөл Дулааны Станц” ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх хараат

2018 оны 01 дүгээр сарын 31

 “Хөвсгөл Дулааны Станц” ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх хараат бус аудитын хуулийн этгээдүүдийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул Үндэсний аудитын газрын хураангуй жагсаалтад хамрагдсан аудитын хуулийн этгээдүүдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Саналд дараах материалыг бүрдүүсэн байна. Үүнд:

  1. Техникийн санал /Байгууллагын товч танилцуулга, гэрчилгээ, сүүлийн 2 жилийн тайлан, ажиллах боловсон хүчний мэдээлэл, ажлын хуваарь, төлөвлөгөө хөтөлбөр/ 
  2. Санхүүгийн санал /Тусад нь дугтуйнд хийнэ./

-Оролцогч саналыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр, 2 давхар 215 тоот өрөөнд ирүүлнэ.

-Холбогдох мэдээлэлийг 265839 утсаар авч болно.

Аудитын төлбөрийн дээд хэмжээ: “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК- 2.5 сая төгрөг

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0