Санхүүгийн тайланд аудит хийлгэх тухай зар

УРИЛГА   2018 оны 01 дүгээр сарын 15 “Төв АЗЗА” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК, “Архангай АЗЗА&rdq

УРИЛГА

 

2018 оны 01 дүгээр сарын 15

“Төв АЗЗА” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК, “Архангай АЗЗА” ТӨХК, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК, “Харгуй” ТӨХК /Хэнтий аймагт/, “Талын зам” ТӨХК /Сүхбаатар аймагт/, “Орхон АЗЗА” ТӨХК, “Булган АЗЗА” ТӨХК, “Хөвсгөл АЗЗА” ТӨХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК, “Баянчандмань АЗЗА” ТӨХК /Улаанбаатар хотод/, “Автозамын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК /Улаанбаатар хотод/ -иудын тус бүр гэрээгээр 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх хараат бус аудитын хуулийн этгээдүүдийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул Үндэсний аудитын газрын хураангуй жагсаалтад хамрагдсан аудитын хуулийн этгээдүүдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Саналд дараах материалыг бүрдүүсэн байна. Үүнд:

  1. Техникийн санал /Байгууллагын товч танилцуулга, гэрчилгээ, сүүлийн 2 жилийн тайлан, ажиллах боловсон хүчний мэдээлэл, ажлын хуваарь, төлөвлөгөө хөтөлбөр/ 
  2. Санхүүгийн санал /Тусад нь дугтуйнд хийнэ/

 

-Оролцогч саналыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр, 2 давхар 212 тоот өрөөнд ирүүлнэ.

-Холбогдох мэдээлэлийг 62263600 утсаар авч болно.

               

Аудитын төлбөрийн дээд хэмжээ:      

  1. “Төв АЗЗА” ТӨХК – 4.0 сая төгрөг
  2. “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК – 2.0 сая төгрөг
  3. “Архангай АЗЗА” ТӨХК – 3.8 сая төгрөг
  4. “Өвөрхангай АЗЗА” ТӨХК – 3.5 сая төгрөг
  5. “Хархорин АЗЗА” ТӨХК – 3.8 сая төгрөг
  6. “Харгуй” ТӨХК – 3.5 сая төгрөг
  7. “Талын зам” ТӨХК – 1.0 сая төгрөг
  8. “Орхон АЗЗА” ТӨХК – 3.5 сая төгрөг
  9. “Булган АЗЗА” ТӨХК – 5.0 сая төгрөг
  10. “Хөвсгөл АЗЗА” ТӨХК – 3.0 сая төгрөг
  11. “Дорноговь АЗЗА” ТӨХК – 3.0 сая төгрөг
  12. “Баянчандмань АЗЗА” ТӨХК – 2.0 сая төгрөг
  13. “Автозамын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК – 2.0 сая төгрөг

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 1