“ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙН СУРГАЛТЫГ САНГИЙН ЯАМНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ-ДЭД БҮТЭЦ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         “Худалдан авах ажиллагааны цахим систем”/www.tender.gov.mn/-ийг шинээр ашиглалтанд оруулсантай холбогдуу

         “Худалдан авах ажиллагааны цахим систем”/www.tender.gov.mn/-ийг шинээр ашиглалтанд оруулсантай холбогдуулан Захиалагч болон Нийлүүлэгч байгууллагын төлөөллүүдэд зориулсан сургалтыг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад тогтмол зохион байгуулдаг байсан билээ. Тус сургалтыг улсын хэмжээнд тендер шалгаруулалтын үйл ажиллагаа, түүнийг сонирхогчдын үйл ажиллагаа буурсан тул 2017 оны 07 дугаар сараас түр зогсоосон бөгөөд хүсэлт гаргасан Захиалагч байгууллагуудад зориулан зохион байгуулж байна.

       Дээр дурдсан ажлын хүрээнд Монгол Улсын Сангийн яаманд хэрэгжиж буй “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хийгдэх зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлаж эхлэхтэй холбогдуулан Сангийн яамны хүсэлтээр тус төслийн мэргэжилтнүүдэд зориулсан системийн хэрэглээний сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулж, нийт 8 төлөөллийг хамрууллаа.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0