АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь “Дулааны шарын гол”, “Дарханы ду

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь “Дулааны шарын гол”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Дархан дулааны сүлжээ”, “Дархан АЗЗА” ТӨХК-уудад ажиллалаа.

Тус ажлын хэсэг дээрх компаниудын үйл ажиллагаа, 2017 оны зорилтот түвшингийн хэрэгжилт, компанийн өр авлагыг хэрхэн бууруулж байгаа, үр ашгийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж  байгаатай газар дээр нь очиж танилцаж, нийт албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр ажиллагсадаас үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөрөөмжөө шинэчлэх, орон сууц, цалин нэмэх хүсэлтийг ихээр тавьж байсан бөгөөөд эдгээр хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж арга хэмжээ авлаа.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0