АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА 92 ХУВИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны (тендер) дүнг 8 сарын 30-ны өдрийн байдлаар нэгтгэн гаргажээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны (тендер) дүнг 8 сарын 30-ны өдрийн байдлаар нэгтгэн гаргажээ.

2017 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 420,0 тэрбум төгрөгийн  2343 төсөл, арга хэмжээний тендер зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Үүнээс  386,4 тэрбум төгрөгийн 2145 тендер буюу 92 хувь нь зохион байгуулагдаж, төсөвт өртөгөөс 12 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн 34 тэрбум төгрөгийн 198 тендер зохион байгуулагдаж хэрэгжих шатандаа явж байна.

Зохион байгуулагдсан 2145 тендерийн  80 орчим хувь буюу 251 тэрбум төгрөгийн гэрээг 1855  иргэн, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй байгуулж, үндэсний үйлдвэрлэлийн давуу эрхийг 282 иргэн, аж ахуйн нэгжид 115 тэрбум төгрөгөөр тооцож гэрээ хийсэн байна.

 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0